Эстонийн визийг Чехийн ЭСЯ-нд мэдүүлэх боллоо

9f5a6903e16b35641a379d9db424a6d6_LБүгд найрамдах Чех улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам өнөөдрөөс эхлэн Эстони улсад зорчих бүх төрлийн паспорттай монгол иргэдийн богино хугацааны шенгений визийн мэдүүлэг хүлээн авч шийдвэрлэж байхаар боллоо.

Бүгд Найрамдах Чех Улс, Эстони Улсын хооронд байгуулсан төлөөлөн ажиллах тухай хэлэлцээрийн дагуу дээрх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж. Урьд нь манай иргэд Эстони Улсад зорчихын тулд тус улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд хандах шаардлагатай байсан юм.

Н.Туяа

montsame


URL:

Сэтгэгдэл бичих