О.Цолмон АТГ-ынханд хувийн соёл заажээ

6c9903a80d227714345e147a08e28f49_x3Сүүлийн үед АТГ-ын ажлын бүтээмж их өндөр байгаа нь олон нийтэд анзаарагдах болсон. Хүн бүхэн л амарч байхад ажлын төлөө нэг л байгууллага улайрч байгаа нь АТГ гэхэд хэлсдэхгүй. Хамгийн сүүлд л гэхэд Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж байх жишээтэй. Гэхдээ энэхүү сүүлд хийсэн нэгжлэгийн үеэр АТГ-ын ажилчид албан үүргээсээ гадна хувийн соёл ямар байх ёстой талаар багагүй мэдлэгийг Н.Энхбаярын гэргий О.Цолмонгоос суралцаж, цаашдын үйл ажиллагаандаа дэвшил гарахуйц туршлага хуримтлуулсан талаар МАХН-ынхан өвөр зуураа жиг жуг хийцгээж байна. Тухайлбал, айлд орж ирсэн юм бол гутлаа тайлах ёстойг ойлгуулж, Н.Энхбаярын гэрт очсон АТГ-ынхан бүгд гутлаа тайлж, ажил үүргээ гүйцэтгэсэн гэнэ. Улмаар тавилга савыг нь нэгжиж эхлэхээс нь өмнө О.Цолмон чийгтэй алчуур бэлтгэж өгөөд, “Та нар бүгдийг нь нэгжиж, шалгаж болно.

Харин шалгаж дуусаад шалгасан сав суулганыхаа тоос шороог арчаарай” гэсний дагуу шалгахаар очсон ажилчид ч ухаж, уудалсан болгоныхоо тоосыг нь арчиж, тунчиг нямбай цэвэрлэгээ хийсэн юм байх. Ямар сайндаа албан үүргээ гүйцэтгэж байхдаа айлын гэр цэвэрлэх байдаг бол гэх хүн ч байна. Яамартай ч АТГ-ынхан ч шалгалт, нэгжлэгээ амжилттай дуусгасан бол О.Цолмон ч дөрөв таван хүнээр гэрийнхээ тоосыг арчуулаад амжсан  гэхээр АТГ-ынхан болон О.Цолмон нар харилцан ашигтай байсан гэж хэлж болохоор байна. Нэлээд удаан элдэв юм ухаж, ухсан болгоноо арчсаар алжаасан АТГ-ын ажилчид амны тамхи нь бодогдож, бас дээрээс нь О.Цолмонгийн цэвэрч нямбай, ажилласаг хичээнгүйг гайхсаар буцацгаасан гэнэ. Ахиад айлд нэгжлэг шалгалт хийхээр бол АТГ-ынхан оронгуутаа гутлаа тайлж, оролдсон болгоныхоо тоосыг арчиж, толийтол зүлгэх тал дээр айлтгүй болсон бололтой.

mnb


URL:

Сэтгэгдэл бичих