Х.Цагаанбаатар ихрүүддээ бэлэг барихаар хойд хөршийг зорив
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын босгон дээр Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нар ихэр хүүхдээ өлгийдөн авчээ.
Цагаанаа гавьяат гэргийгээ АНУ-д нярайлуулсан бөгөөд ихэрүүд болон ээжийнх нь бие сайн байгаа гэнэ. Сонирхуулахад Хосууд Бээжингийн олимпийн дараа Ц.Ховор-Эрдэнэ хэмээх өхөөрдөм хөөрхөн нуган үртэй болсон.
Тэгвэл Х.Цагаанбаатарын нуган үр булган сүүлтэй байж араасаа хоёр ихэр дүүгээ Лондоны олимпийн дараа ийн дагууллаа. Дашрамд дуулгахад хоёр ихэрийн аав Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ сарын 20-21 өдрүүдэд хойд хөршид зохиогдох жүдо бөхийн Гранд слам тэмцээнд оролцохоор өнөөдөр хөлгийн жолоо залжээ.
Тэрээр дөрвөн жилийн өмнө том хүү Ц.Ховор-Эрдэнийгээ мэндлэхэд Дэлхийн аваргын татамигаас алтан медаль авч аав болсоныхоо баярыг тэмдэглэж байсан юм.
Д.Жавхлан
URL: