Хорт хавдрыг бүрэн илрүүлэх боломжтой “ухаалаг” хутга бүтээжээ
ЛОНДОН. /Би-Би-Си/. Хавдрыг бүрэн илрүүлж, хорт хавдрын хагалгааг сайжруулах боломжтой “ухаалаг” хутгыг эрдэмтэд бүтээжээ.
Өвчтөний биед хавдрын хэсэг үлдсэний улмаас эргэн ургадаг зэрэг түгээмэл асуудал болон аюулыг энэ хутганы ачаар даван туулах боломжтой гэж Лондоны хатан хааны коллежийн эрдэмтдийн баг найдаж байна.
“iKnife” хорт хавдрын эд эсийг нарийвчлан авч чадаж буй талаар эхний үр дүнг “Шинжлэх ухаан” сэтгүүлд гаргасан юм.
Одоогоор хөхний хорт хавдартай таван өвчтөн тутмын нэгний хавдрыг эхний хагалгаагаар авч чадахгүй байгаа юм. Харин энэ үзүүлэлт уушигны хорт хавдартай 10 хүн тутмын нэгэнд нь тохолдож байгаа аж.
Г.Доржханд
/Монцамэ агентлаг/
URL: