Фабио Каннаваро Монголд ирнэ
Tiger Street Football” төслийн хүрээнд Италийн шилдэг хөлбөмбөгч Фабио Каннаваро ирэх есдүгээр сарын эхээр Монголд зочлоно. Азийн орнуудаар аялдаг дээрх төслийн хөтөлбөрт энэ жил долоон улс байгаа юм. Шинээр Камбож, Монгол болон Австрали улс бүрэлдэхүүнд нь багтсан байна. Каннаварогийн хувьд энэ аяллын элч төлөөлөгчөөр энэ удаа томилогджээ. Азийн хөлбөмбөгийн хамгийн том фестиваль гэгддэг “Tiger Street Football” өнгөрсөн жил шар тивийн таван орноор “зочилж”, 1500 багийн 7500 тоглогч тэмцээнд өрсөлджээ.
Харин энэ жилийн хувьд хүрээгээ тэлж, Аргентин, Англи, Франц, Герман, Голланд, Испани, Швед, Бразилийн гудамжны хөлбөмбөгийн багууд наадмын төлөөлөл болон оролцож байна. Италийн хөлбөмбөгийн шигшээ баг 2006 онд дэлхийн аваргын цом өргөхөд багаа ахлан тоглож байсан Каннаваро өнгөрсөн жилээс Арабын нэгдсэн Эмиратын “Аль Ахли” клубын дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм. Италийн алдарт хөлбөмбөгч Фабио Каннаваро ирэх есдүгээр сарын эхээр Монголд ирж, дараа нь Сингапур, Малайз, Вьетнамаар аяллаа үргэлжлүүлэх юм байна.
MNB
URL: