Сүүлийн 10 жилд 600 гаруй сэтгүүлч амиа алджээ

091314528a14c3eca0dd45c6f81a68c4_LНҮБ. /РИА Новости/. Сүүлийн 10 жилд 600 гаруй сэтгүүлч, блогч амиа алдсаны 41 нь өнгөрсөн онд Сирид амь үрэгджээ гэж өчигдөр Аюулгүйн зөвлөлд /АЗ/ болсон сэтгүүлчдийг хэрхэн хамгаалах талаар хэлэлцүүлэгийн үеэр үг хэлэхдээ НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ян Элиассон дурдсан байна.

“Сэтгүүлчдэд халдсан хэргийн 90 хувийнх нь гэм буруутнууд шийтгэлээ хүртэхгүй үлдсээр байгаа нь үнэндээ гайхалтай бөгөөд хэрхэвч хүлээн зөвшөөрөх хэрэг биш” гэж Элиассон хэлэв.

Мэргэжлийнхээ аюул эрсдлийн талаар сэтгүүлчид өөрсдөө НҮБ-ын АЗ-д мэдээллээ анх удаа өглөө. 2012 онд Сирийн зэвсэглэсэн босогчдын дунд тав хоногийг өнгөрүүлсэн Эн-Би-Си телевизийн сэтгүүлч Ричард Енжел сэтгүүлчид нь дипломатуудын адилаар “үнэн бодитой мэдээлэл өгч байхын тулд хамгаалагдах ёстой” гэж АЗ-ийн гишүүн 15 улсын Элчин сайд нарт мэдэгдэв.

“Хэрвээ та нарт үнэн бодитой ханддаг жинхэнэ мэргэжлийн сэтгүүлчид хэрэгтэй бол бидэнд мөн хамгаалал хэрэгтэй байна” гэж Енжел хэлжээ.

НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин үүнтэй холбогдуулан “Зэвсэгт мөргөлдөөний нөхцөлд сэтгүүлчдийг хамгаалах тухай ярих үед олон нийтийн мэдээллийн хэрэгслийн төлөлөгчид та бүхэн өөрсдийгөө болон дагалдаж яваа буюу хамт ажиллаж байгаа бусад хүнээ зөвтгөхийн аргагүйгээр аюулгүй байдалд оруулахгүйн тулд өөрсдөө дагаж мөрдөх учиртай урьдчилан сэргийлэх тийм арга хэмжээнүүдийг умартах учиргүй” гэж тэмдэглэлээ.

“Иймээс сурвалжлагчдын өөрсдийнх нь болон байлдааны бүс нутагт ажилтнуудаа удирдаж байгаа тэдний удирдлагын биеэ авч явах зан байдлын нэгэн төрлийн дотоод дүрэм журам болох хариуцлагын тухай асуудал яригдаж байна” гэж тэрбээр хэлэв.

“Зэвсэгт мөргөлдөөний нөхцөлд эрүүл саруул ухааралд хохирол урчуулах хэтэрхий их дуулиан шуугиан хөөцөлдөх нь нэн эрсдэлтэй байж мэднэ” гэж Чуркин хэлсний зэрэгцээ дипломатуудын адилаар тэд оршин байгаа улс орныхоо хууль ёсыг дагаж мөрдөхийг сэтгүүлчдэд уриаллаа.

С.Амар

montsame


URL:

Сэтгэгдэл бичих