Панамд саатуулагдсан умард солонгосын хөлөг онгоцонд ял тулгажээ
Панамын эрх баригчид умард солонгосын саатуулагдаад байгаа усан онгоцны 35 гишүүдэд нийгмийн аюулгүй байдалд заналхийлсэнтэй холбогдуулан албан ёсоор ял тулгаад байна гэж британий Би-би-си корпорац уламжлав.

Хэрэгтэнүүдэд зургаа хүртэл жилийн ял оноож магадгүй. Үүнтэй холбоотой Панамын эрх баригчдын мэдэгдэлүүд нь Умард солонгосын эрх баригчид өмнөд солонгосын усан онгоц болон багийнхныг нэн даруй суллахыг шаардснаас хойш хэдэн цагийн дараа гарсан.
Куба рүү явж байсан БНАСАУ-ын далбаатай усан онгоцыг Панамын сувгаар гарах үед даваа гаригт саатуулсан. Онгоцыг шалгах үед хуучин үеийн зэвсэг гарчээ. Кубын ГХЯ мэдэгдэлдээ, зэвсэг нь зөвхөн хамгаалалтын зориулалттаэй бөгөөд БНАСАУ руу засуулахаар явуулсан гэжээ.
НҮБ-ын хоригоор БНАСАУ-ын буудлагын зэвсгийг импортлохоос бусад тохиолдолд Умард Солонгос руу зэвсгийн экспорт, импортыг хориглосон.
Оросын дуу хоолой радио
URL: