Оросын харьяат болох өргөдөл дэвшүүлж болзошгүй
ОХУ-ын Нийгмийн хүрээлэнгийн гишүүн, Америкийн тагнуулын төв газарт ажиллаж асан Сноуденд зөвлөгөө өгсөн өмгөөлөгч Анатолий Кучерена 17-ны өдөр хэлэхдээ, Сноуден Оросын харьяат болох өргөдөл дэвшүүлж болзошгүй гэжээ.
Тэрээр сэтгүүлчид хэлэхдээ, Сноудены хувьд Оросын харьяат болох тухай өргөдөл дэвшүүлэхийг багтаасан ямар ч боломжийг үгүйсгэхийн аргагүй байна гэжээ. Орос Сноуденд улс төрийн түр орогнол олгохоос татгалзахгүй гэж Анатолий Кучерена үзсэн бөгөөд Сноудений өргөдөлд шийдвэр гаргасны дараа 7 хоногийн дотор түүнд гэрчилгээ олгох бөгөөд Сноуден даруй онгоцны буудлын шилжилтийн бүсээс гарч болно. Цагаачлалын алба түүнд орогнол олговол тэрээр цагаачийн үнэмлэхтэй болж, Оросын нутагт чөлөөтэй зорчиж болох бөгөөд Оросын иргэний бүх эрх үүргийг эдэлнэ гэжээ.
\Сарантуяа орчуулав.\
URL: