Сирийн мөргөлдөөн дахин хил давжээ
Сирийн Чөлөөт арми болон Курдын Ажилчны Намын Сири дэх салбарын мөргөлдөөн 17-ны өдөр Сирийн хилийг давснаас Туркийн 1 иргэн эндэж, 1 иргэн шархадсан байна. Мөн өдөр Туркийн цэргийн тал Сири руу гал нээж сэрэмжлүүлжээ.
16-ны өдрийн үд дундаас эхлэн Сири болон Туркийн хилийн районы Сирийн тал дахь Расулайн хотод Сирийн сөрөг бүлгийн “Сирийн Чөлөөт Арми” болон “Курдын Ажилчны Намын” Сири дэх салбар болох “Ардчилсан Холбооны Нам”-ын зэвсэгт хүчний хооронд ширүүн гал золгох явцад Туркийн хилийн Сейланпкмар бүсийн 17 настай залуу хилийн чанадаас ирсэн тэнэсэн суманд өртөж нас баржээ. Мөн Туркийн хилд унасан пуужингийн хэлтэрхийд өртөж өөр нэг турк иргэн шархадсан байна.
Туркийн Армийн Жанжин штабын ерөнхий газар мөн өдөр мэдэгдэл хийж тэмдэглэхдээ, дээрх хоёр сөргөлдөгч талыг Туркийн хилээс холдуулахын тулд Туркийн цэрэг байлдааны тогтсон хэм хэмжээний дагуу Сири руу галлаж сэрэмжлүүлсэн. Өнөө “Сирийн Чөлөөт Арми” болон “Ардчилсан Холбооны Нам”-ын зэвсэгт хүчин хоорондын зэвсэгт мөргөлдөөн мөн л үргэлжилсээр байна гэжээ.
\Д.Х\
URL: