УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан “Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр”, нийслэлийн Засаг

Ерөнхий сайд Н.Алтанхуяг зүүн чиглэлийн буюу Улаанбаатар-Чойбалсангийн чиглэлийн замын ажлын явцтай танилцаж, үүрэг даалгавар өглөө.

42776f4ea9c8cb5471c2b26cb851b20b_LӨндөрхаанаас Чойбалсан хүртэл 288 км замд зургаан компани, 200 орчим тоног төхөөрөмж, 300 гаруй ажилчин ажиллаж байна. Замын нийт ажлын явц 33 хувьтай байна гэж хариуцсан хүмүүс Ерөнхий сайдад танилцууллаа. Хур бороо ихтэй байгаа нь зам барилгын ажилд хүндрэл учруулж байгаа ч гүйцэтгэгч компаниуд гурван ээлжээр ажиллах хүчээ зохион байгуулан өдөр шөнөгүй ажиллаж байна.

Зургаан аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох ажилд гүйцэтгэгчээр ажиллаж байгаа компаниудтай ажлаа чанаргүй гүйцэтгэсэн буюу хугацаанд нь дуусгаагүй тохиолдолд ирэх жил дахин ажил олгохгүй нөхцөлтэйгээр гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Өндөрхаан-Чойбалсангийн чиглэлийн автозамд “Насны зам”, “Хансуун зам”, “Гашууны гол” зэрэг зургаан гүйцэтгэгч компани ажиллаж байгаа бөгөөд замын ажлыг олон компанид хувааж өгсөн нь гүйцэтгэлд сайнаар нөлөөлж байгааг зөвлөх компанийн удирдлагууд хэлж байлаа.

Хөгжлийн банкаар дамжуулан хийгдэж байгаа замын ажлын санхүүжилтэд ямар нэгэн саад байхгүй. Мөнгө санхүүгийн бэрхшээл байхгүй учраас авсан замуудаа хугацаанд нь чанартай хийж дуусгаад 11 дүгээр сарын 15-нд ашиглалтад бүрэн хүлээлгэж өгөхийг гүйцэтгэгч болон зөвлөх компаниудын удирдлагуудад Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүрэг болголоо. Энэ онд зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбоно. Улаанбаатар-Баянхонгор чиглэлийн замын ажил дууссан бол бусад аймгийг нийслэлтэй холбох ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна


URL:

Сэтгэгдэл бичих