Палестин Израилийн хэлэлцээрийг дахин эхлүүлэх санал гаргав

07a71535300b3aaoriginalПалестины нэр хүнд бүхий хүн 17-ны өдөр хэлэхдээ, Америкийн төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мөн өдөр Иорданы нийслэл Амманд Палестины ерөнхийлөгч Махмуд Аббасад Палестин Израилийн хэлэлцээрийг дахин эхлүүлэх төлөвлөгөөгөө өргөн барьсан гэжээ.

Нэрээ нууцалсан дээрх хүн хэлэхдээ, уг төлөвлөгөө нь улс төр, аюулгүй байдал, эдийн засаг зэрэг гурван талаас Палестин Израилийн энхийн хэлэлцээрийг дахин эхлэх төлөвлөгөөтэй юм. Палестин Израиль 1967 оны дайны өмнөх үеийн хилийн шугамын үндсэн дээр хэлэлцээр хийж, Израиль Еврей хүмүүсийн орон сууцаа нууцаар өргөтгөхөө зогсоохыг Америкийн тал шаардсан бөгөөд Израильд саатуулагдаж буй Палестины иргэдийг суллахыг ч мөн шаарджээ.

Жон Керри 16-ны өдөр Иорданд айлчлал хийлээ. Энэ нь тэрээр 2-р сарын 1-ний өдөр Америкийн төрийн нарийн бичгийн даргын тушаалд орсны дараа 6 дахь удаагаа Ойрх Дорнодын бүс нутагт хийж буй айлчлал бөгөөд Палестин Израилийн хэлэлцээрийг дахин эхлүүлэх зорилготой юм.

\Н. Пүрэвжав орчуулав\


URL:

Сэтгэгдэл бичих