Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг баривчилжээ
“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг наадмын дараахан баривчлан саатуулсан гэх мэдээлэл байна. Түүнийг Хууль зүйн сайдын өмнө хэлж байсанчлан “Эрдэнэт” үйлдвэрээс батлан даалт гаргаж, хувийн компанид зээл олгуулсан хэрэгтэй нь холбогдуулан баривчилсан бололтой. Чухам хэний ямар компанид зээл олгуулсан нь тодорхойгүй ч энэ хэрэгтэй холбоотойгоор тухайн үед ТӨХ-ны даргаар ажиллаж байсан нөхдүүд ч давхар шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл бий.
Харин энэ хэрэг одоо “сайд нарын” гэх тодотголтой Улсын клиникийн хоёрдугаар эмнэлэгт хоригдож буй Н.Энхбаярын хэрэгтэй холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй. Учир нь түүний хавтаст хэрэгт “Эрдэнэт” үйлдвэрт ганбөмбөлөг нийлүүлэх хэргээр их хэмжээний валют гаргуулж, хувьдаа ашигласан хэрэг давхар шалгагдаж байсан ч шүүхийн шатанд “нотлох баримт хангалтгүй” гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон билээ.
URL: