Дайн

index

Сирийн дайны тухай тайлбар бичихгүй өнгөрч болохгүйнээ. Барууныхан буюу гол нь Америк-Английн засгийн газар Саддам Хусейнийг Иракд, Каддафиг Ливид устгаж ноёрхлоо тогтоосон жишгээр. Одоо Башар ал-Ассадыг зайлуулан Сири улсад “ардчилал” гэдэг үлгэр ярьж байгаад эрх мэдлээ уяж, эрхшээлдээ оруулахыг эрмэлзэж байна. Ард олноо дарангуйлдаг гэдэг жүжгээр Дэлхий гэсэн гаригийн оршин суугчдын тархийг өөрсдийн мэдэлд байдаг бүх гол гол мэдээллийн агентлагуудын тусламжаар зогсолтгүй угаасаар л.
Үнэхээр дарангуйлагч юм бол яахлаараа ард түмэн Ассад ерөнхийлөгчийн талд хатуу зогсон, дайн дуусахгүй хоёр жил хагас үргэлжилж байна?
Тэнд юу болж байгааг постны доор байгаа бичлэг үзүүлнэ. Америк улс зэвсгээр болон тусгай албадын зөвлөхүүдээрээ хүн яаж алахыг зааж өгдөг Сирийн сөрөг хүчин гэх хүмүүс, ерөнхийлөгчийг дэмжсэн гэсэн шалтгаанаар жирийн иргэдийг цаазалж байгааг харуулна.
Линкийг бага насны болон зүрх муутай, сэтгэл санааны хувьд тогтворгүй хүмүүс үзэхгүй байхыг хатуу анхааруулья!
Эрх чөлөөг Сири улсад авчрагч Сөрөг хүчин гэх ихэнхдээ Иемен, Саудын араб, Турк, Чеченээс ирсэн янкудын хөлсний этгээдүүд, ямар муухай адгууснууд болохыг та харах болно. Америкд хэрэгтэй бол Терроризмийг үргэлж дэмждэг гэдгийг Сири улсад явуулж байгаа үйл ажиллагаа нь тодорхой харуулж байна.
НҮБ-ийн Аюулгүй Зөвлөл дээр энхийг сахиулах гэсэн сайхан нэрийн доор Сирийг зэвсгийн хүчээр эзлэх америкийн санаачлагыг Орос, Хятад хоёр хориг тавиагүй байсан бол, аль хэдийн сирийчудыг НАТО-ийн онгоцнууд бөмбөгдөж Ливи Ирак шиг болгон самрах байлаа.

Терроризмтэй тэмцэнэ гэсэн халхавчны доор америкчууд зөвхөн эрх мэдэл нөлөөллөө тэлэх үйл ажиллагаа явуулдаг гэдгийг Эдвард Сноудэн нийт масст дахин баталсан. Өчигдөр болсон “Аtlantic-Bridge“ нэртэй хурал дээр тус улсын 39 дэх ерөнхийлөгч байсан Жимми Картер хүртэл
“Америк улсад жинхэнэ ардчилал одоо бол байхгүй байна. Сноудэн олон нийтэд үнэнийг мэдээлсэн нь зөв алхам байсан” гэж хэлэв.
Элбэгдоржтой нэг юумаараа яг адилхан. Юу вэ гэвэл зөвхөн худал ярьдаг харин зориуд хийдэггүй Барак Обамад энх тайвны Нобелийн шагналыг биш, харин Сноудэн гэх америкийн эсрэг айхгүй тэмцэж байгаа зоригт залууд өгөх нь шударга гэж бодож байна.
Бидний итгэж өдөр бүр хэрэглэдэг Facebook, Google зэрэг хувийн компаниудыг хүртэл америкийн засгийн газартай нийлүүлэн уусгаж, нууц албатай хамтран ажиллуулж, олон тэрбум хүнийг тагнадаг байсныг мэдэж урам хугарлаа. Энэ улсад үнэт зүйлс гэж огтхон байдаггүй юм байна.
Наана бол эрх чөлөө, хүний эрх, ардчилал гэж хашгиран цаана бол улс гүрнийг хагалан бутарган, эмх замбараагүй болсоны дараа хуваан иддэг англи, америкчуудын жинхэн царайг олон улс орон танин мэдэж эхэллээ. Тэр улсууд НҮБ нэрийн доор дахин цэргээ явуулж дэмжихгүй, тухайн орны дотоод асуудалд хөндлөнгөөс оролцонгүй гэж мэдэгдэж байна.
Монгол ч гэсэн Сирийн дараа америкчууд Иран улсыг эзлэх төлөвлөгөөнд нь туслах гээгүй бол, Энх тайвныг сахиулах НҮБ-ын цэнхэр дуулгатан гэж хөөргөсөн нэрийн доор Вашингтоны гар дахь тоглоомын хүү болж Афганистан, Судан луу “энхийн элч” гэж цэрэг эрсээ явуулахаа зогсоох хэрэгтэй.

http://www.liveleak.com/view?i=abc_1371591942
http://www.liveleak.com/view?i=b57_1372272008
http://www.liveleak.com/view?i=349_1368354271

Ч.Өрлөг


URL:

Сэтгэгдэл бичих