Японд дуудлага худалдаан дээр усан үзмийн багц 4 мянган долл. хүрлээ
Японы дуудлага худалдаан дээр “Рубинэн роман” нэртэй усан үзмийн сорт 400 мянган иений үнэ хүрчээ. Энэ тухай орон нутгийн ХМХ-үүд уламжилжээ. Энэхүү төрлийг гаргах ажлыг Исикава мужид 1990 -ээд оны дунд үеээс эхлүүлжээ. Ингээд дөнгөж 2007 онд усан үзмийн шинэ сортыг гаргажээ. Энэхүү сорт нь ердийн усан үзмээс бадмаараг чулууны ер бусын өнгөтэй бөгөөд диаметр нь 3 см юм.
Нэг үзэм бүрийн жин нь 20 грамм. Мягмар гаригт худалдагдсан усан үзэмийн багцанд 36 үзэм байжээ. Нэг бүрийнх нь үнэ 100 долл. Эл жимсний азтай эзэнээр японы зочид буудлуудын сүлжээний ерөнхий тогооч тодорсон бөгөөд тэрээр үйлчлэгчиддээ гайхалтай гэнэтийн бэлэг барихаар төлөвлөж байна. Анх удаагаа “Рубинэн роман” нь 2008 онд дуудлага худалдаан дээр зарагдсан бөгөөд тэр үед нэг багц нь 1000 доллар хүрчээ.
Оросын дуу хоолой радио
URL: