Хамгийн хөдөлмөрч орнууд

Европын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас дэлхийн хамгийн хөдөлмөрч орнуудыг судалгаагаар тодруулжээ. Үүнд аж үйлдвэржсэн орнуудыг онцгойлон авч үзсэн байна.

 

Мексик

Жилийн дундаж ажлын цаг:2317 цаг

Жилийн дундаж цалин:9885 ам.доллар

Олонх ажилчид нь долоо хоногт 45 цаг ажилладгаараа Мексик улс энэ жагсаалтыг тэргүүлжээ. Мексикүүд жилд америкуудаас ойролцоогоор 519 цагаар илүү ажилладаг ч тэдний цалингийн тавны нэгд нь хүрэхгүй хөлсөөр хөдөлмөрөө үнэлүүлдэг байна. Харин аж үйлдвэржсэн орнуудыг боловсролын төвшин, ажлын тэнцвэртэй байдлаар нь жагсаахад Мексик улс сүүл мушгисан байна. Тус улсад 25-64 насныхны гуравны нэг нь л ахлах сургуулийн дипломтай байдаг байна. Мөн ажлын байрны зах зээлд жендерийн ялгаа маш их байдаг аж. Жишээ нь, эрэгтэйчүүдийн 78 хувь нь ажилтай байхад эмэгтэйчүүдийн 43 хувьд нь л мөнгөөр хийх ажил олддог байна.

 

Чили

Жилийн дундаж ажлын цаг:2102 цаг

Жилийн дундаж цалин:15820 ам.доллар

Чилид бүх ажилчдын 16 хувьд долоо хоногт 50-аас дээш цаг ажилладаг. Бусад аж үйлдвэржсэн оронтой харьцуулахад нийгмийн тэгш бус байдлаар энэ улс хамгийн хойно явдаг байна. Учир нь, хүн амын хамгийн өндөр цалинтай 20 хувь нь татвараа төлөөд жилд 31 мянган ам.долларын хөлс авдаг байхад хамгийн доод төвшний 20 хувьд жилд ердөө 2400 ам.доллар л гэртээ авч харьдаг байна.

 

Өмнөд Солонгос

Жилийн дундаж ажлын цаг:2092 цаг

Жилийн дундаж цалин:35406 ам.доллар

Өмнөд Солонгосын ажиллах хүчин одоо хэр нь уламжлалт хүйсийн үүрэг хариуцлагаас шууд хамаарч байдаг. Эрчүүдийнх нь 75-аас дээш хувь нь цалинтай ажил хийж байхад эмэгтэйчүүдийн хувь 53-т л хүрээд байгаа аж. Гэртээ бол эрчүүд өдөрт хоол хийх, цэвэрлэгээ хийх, хүүхдээ асрахад дунджаар 45 минутыг л зарцуулдаг нь аж үйлдвэржсэн орнуудынхаа дунд хамгийн багуудын тоонд ордог байна. Харин солонгос эмэгтэй гэрийн ажилд өдөрт 227 минутыг зарцуулдан байна. Төрөлт хэтэрхий бага, эмэгтэйчүүдийг ажилд авах нь ховор тул Солонгост ажиллах хүчний хөгшрөлтийн, хомсдолын асуудал тулгараад байгаа аж.

 

Эстони

Жилийн дундаж ажлын цаг:2021 цаг

Жилийн дундаж цалин:17323 ам.доллар

Европын бусад орнуудтай харьцуулахад Эстонид цалин бага, урт хугацаааны ажилгүйдлийн төвшин өндөр байдаг байна. Долоон хоногт 40 цагаас бага ажиллах тохиолдол бараг гардаггүй, ажлын цаг уян хатан байна гэж байдаггүй байна. Эстонийн ажилчдын ердөө 10 орчим хувь нь хагас цагийн ажил хийдэг байна.

 

ОХУ

Жилийн дундаж ажлын цаг:2002 цаг

Жилийн дундаж цалин:15286 ам.доллар

Орост хуулиар бол долоо хоногт 40 цаг ажиллах ёстой. Харин бодит амьдрал дээр 50-аас дээш цагаар ажиллах тохиолдол их байдаг байна. Оросын Хөдөлмөрийн хуулиар бүх ажилчдад бүх нийтийн баяр, амралтын өдрүүдээс гадна 28 хоногийн цалинтай амралт жилд өгдөг байна.

Тэгсэн ч оросууд америкуудаас жилд 200 гаруй цагаар илүү ажилладаг байна. Орост хагас цагийн ажил тун ховор нийт ажилчдынх нь тав хүрэхгүй хувь нь хагас цагаар ажилладаг байна.

 

Польш

Жилийн дундаж ажлын цаг:1893 цаг

Жилийн дундаж цалин:20069 ам.доллар

Польшуудын олонх нь долоо хоногт 40 цаг ажилладаг ч эрэгтэйчүүдийнх нь 10 гаруй хувь нь 50-аас дээш цаг ажилладаг байна. Богино хугацааны ажил нэлээд түгээмэл. Таван ажилчны нэг богино хугацааны гэрээгээр ажилладаг байна.

 

АНУ

Жилийн дундаж ажлын цаг:1798 цаг

Жилийн дундаж цалин:54450 ам.доллар

Таван америк хүний дөрөв нь долоо хоногт 35-аас дээш цаг ажилладаг. Дээр нь өндөр хөгжилтэй орнуудын дунд ажилтнууддаа жил бүр цалинтай амралт олгоно гэсэн баталгаа өгдөггүй цорын ганц улс. Үүнээс гадна Европын олонх орнуудаас ялгаатай нь АНУ-ын Хөдөлмөрийн хуулиар ажилчид өвчтэй эсвэл хүүхэд төрүүлсэн үедээ цалинтай амралт авч болох эсэх талаар заагаагүй байдаг байна. Уурхай болон ачаа тээврийн салбарынхан хамгийн урт буюу 44-өөс дээш цагаар ажилладаг байна.

 

Унгар

Жилийн дундаж ажлын цаг:1797 цаг

Жилийн дундаж цалин:19437 ам.доллар

2002 онд Унгар улс албан ёсны ажлын цагийг долоо хоногт 38 цаг болгон богиносгохоор хэлэлцсэн байдаг. Ерөнхий сайдын ажиллах цагийг ч мөн ийн багасгах асуудал тавигджээ.  Гэвч энэ санал дэмжигдээгүй бөгөөд Унгарын ажиллах хүчний 71 хувь нь долоо хоногт 39-41 цаг ажилладаг байна.

 

Япон

Жилийн дундаж ажлын цаг:1765 цаг

Жилийн дундаж цалин:35143 ам.доллар

Японы хэдийнэчинээ урт хугацаагаар ажиллана тэр хэмжээгээр нэр хүндтэй байдаг аж. 2012 оны байдлаар л гэхэд Японы ажилчид ажлын цагийн дундаж хугацаагаараа аж үйлдвэржсэн орнуудын дунд есдүгээрт жагсчээ. Гэхдээ Японд 1990-ээд оноос хойш ажлын цаг аажмаар богиност байгаа аж. 1995 онд л гэхэд жилд дунджаар 1910 цаг ажилладаг байжээ.

 

Словак

Жилийн дундаж ажлын цаг:1749 цаг

Жилийн дундаж цалин:19068 ам.доллар

Уян хатан ажлын цаг гэнэ ээ. Тэр нь юу гэсэн үг юм бэ. Словакууд танаас ингэж л асууна. Учир нь, ажлын цаг уян хатан байна, хагас цагийн ажил гэсэн ойлголт бараг байдаггүй байна. Тус улсын ажиллах хүчний ердөө дөрвөн хувь нь долоо хоногт 30-аас доош цаг ажилладаг аж.

 

Э.Наранбат


URL:

Сэтгэгдэл бичих