Хэсэг бүлэг охид, хүүхнүүдэд хэлэхэд …

Монгол эмэгтэйчүүд үзэсгэлэнт төрх, “хөөрхөн” ааш аягаараа Монгол эрчүүдийг өмнөө сөхрүүлдэг.  Монгол эмэгтэйчүүд тэвчээр хатуужил, “мяндсан” ухаан, дайчин зангаараа дэлхий нийтийг бишрүүлж бас чаддаг.

Тийм ч учраас хаана ч очсон үнэ цэнэтэй байж, хүндлэгддэг. Гэтэл өнөөдөр тэдгээр сайхан бүсгүйчүүд нэр хүнд өчүүхэн зүйлээс болж сэвтэж байгаа юм.  Нэр сэвтүүлэгч нь салтганасан, аальгүй, тархиараа биш “алга дарам газрынхаа” ачаар амь зогоогчид. Тэдгээр охид нь тархиндаа мэдлэггүй харин биендээ элдэв гархи олонтой, гоёж гоодохоос бусдыг мэддэггүй мөнгөний төлөө өөрийн биеэ үл хайрлагчид. Өөрийгөө хайрлахгүй байгаа тэдэнд абортод орох,  хүүхэд төрүүлэх, үрээ зарах зэрэг бол энгийн үзэгдэл болчихоод байгаа.

Голчлон шоу, цэнгээнд дурладаг тэдгээр охид архи, тамхийг эрчүүдээсээ илүү хэрэглэнэ үү гэхээс дутахгүй.  Олон эрсийн зугааг гаргахаасаа ичих, санаа зовдоггүй. Ингэж явахдаа тэд мөнгөлөг чинээлэг нэгний өвөрт ороод хүүхэд олохыг хичээнэ. Хүүхэдтэй болчихбол насаараа идэх хоолоо олчихож байгаа тул ивээн тэтгэгчийнх нь гэр бүлтэй, хүүхэдтэй эсэх огт хамаагүй. Улмаар гэр бүл үймүүлнэ, шуналтаж, юм үзээгүй зангаа гаргана. Энэ хөгийн явдал нь цаашаагаа үргэлжлэх тусмаа ичмээр, жигшмээр…

Тэдгээр охидын хувьд өнөөдөр л сайхан амьдарч байвал хожим хойно хэрхэн амьдрах, харамсах, үр хүүхдээсээ ичих зэрэг ойлголт байдаггүй бололтой.  Ядаж л тэдэнд  хүмүүжил, ёс суртахуун, хүн чанар гэгч зүйл өчүүхэн ч алга.  Тэд ингэж явахдаа өөрөөсөө гадна төрүүлсэн үрийнхээ хувь тавилангаар тоглочихож байгаа юм. Тэдгээр ухамсаргүй эмэгтэйчүүдийн хүүхэд ирээдүйд ямар хүн болох нь бас л бүрхэг.

Нэгэнт ингээд амьдралдаа том алдчихсан хүнтэй ямар хүн ханилах вэ? Хэн ч бусдын алдаан дээр ахин тоглохыг хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр завхай садар, ярианы хэллэгээр бол салтганасан охид насаараа ганц бие явж, бусдыг шаналгах заяатай болж байгаа юм. Тэд насаараа бусдыг мөлжиж, санаа амар амьдрахыг хичээх болно.

Ер нь ч өөрийн хөдөлмөрөөр олсон мөнгө, бөгсний бузраар олсон мөнгөнөөс илүү өөрт “наалдацтай” сэтгэлд амар байх нь тодорхой.  Харин “2-р сувгаар” олсон мөнгө бол ухамсаргүй охидын хувьд зүгээр л хэрэглээ. Тэд мөнгөө хэрхэн зөв, ашигтайгаар зарцуулахаа ч мэдэхгүй ангалзсаар дуусгана.

Тархиараа биш, бөгсөөрөө амьдрагчдийн тоо өнөөдөр өссөөр байгаа. Тэдгээр охидын зарим нь гадаадуудтай явалдаж байгаа.  Эхнээсээ хулхидахыг завдсаныхаа шанг хүртчихээд ариухан царайлаад сууж байна.

Уг нь мэдлэгээ дээшлүүлж, эх орондоо ихийг хийж бүтээе гээд зориод хичээвэл үр дүнг нь үзэж л таараа.  Үнэхээр мэдлэггүй бол сурахыг хичээвэл  амьдарл арай л өөр өнцгөөс харагдах болно. Тэр цагт нэр, бие ариун яваа эмэгтэйчүүд өөрсдөөс нь болж хичнээн хэлмэгдэж байгааг ухаарах биз. Одоо энэ ухаангүй, урагшгүй явдлаа зогсоохыг мэдлэгтэй, мэргэжилтэй эмэгтэйчүүдийнхээ өмнөөс шаардаж байна.

Мэдээж хүн бүр адилгүй болохоор завхай охидын зарим нь ухамсараараа бохир аргаар мөнгө олж байгаа энэ явдлаа зогсоох биз.  Харин засаршгүй зарим нэг нөхдийг бүлгэмүүд нь хашраагаад өгчихвөл болчих юм шиг санагдаад байгаа юм.

Хэдийгээр өнөөдөр эмэгтэй хүн, эх хүний хувьд энэ нийтлэлийг бичих нь зохисгүй ч  хүн хэлэхээс, цааш чичихээс нааш гэж  үг байдаг тул  ганц охин ч гэсэн алдаа гаргахаасаа өмнө сайтар бодох, алдсан нэг нь засраасай гэж бодсон хэрэг.  Охид минь өврөө олон хүнд нээлгүй, нэрээ хичээж, толгойдоо мэдлэгтэй болохын төлөө хичээж амьдарвал яаж байна?

А.Баярмаа

 

Эх сурвалж: dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих