Үс засуулбал эрч хүч ихэснэ

b887e978bb35f64abigӨнөөдөр аргын тооллын 2013 оны долдугаар сарын 18-ны өдөр, пүрэв гараг. Билгийн тооллын 10. Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр.  Наран 05.19 цагт мандаж 20.41 цагт шингэнэ.

Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, хурал чуулган хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

 


URL:

Сэтгэгдэл бичих