“Тал нутгийн марафон 2013” болно

“Тал нутгийн марафон 2013” болно

Улаанбаатар хотод ирэх гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамир спортыг ард иргэдэд сурталчлах  зорилготой “Тал нутгийн марафон-2013” гүйлтийн тэмцээн болох гэж байна.

Марафон энэ сарын 21-ний ням гаригт Налайх дүүргийн Цонжин Болдог /Мандал жуулчны бааз/-т болох юм.

17 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд марафон гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын тамирчдаас эхлээд жирийн иргэд оролцох бөгөөд  дараах ангиллаар зохион байгуулагдана.

Үүнд:
-15 нас хүртэлх охид, хөвгүүд:  1500м
-50-60 хүртэлх  нас эм, эр: 5000м
-50 хүртэлх эм, эр 5000м
-60 наснаас дээш  эм, эр: 3000м
-Насанд хүрэгчид эм, эр: 10 км
-Хагас марафон гүйлт эм, эр: 21 км байна.

Тэмцээнийг нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Биеийн тамир спортын газар, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Япон улсын Элчин сайдын яам, Монголын марафон гүйлтийн холбооноос хамтран зохион байгуулж байна.

Тэмцээнд оролцох иргэдийг долоодугаар сарын 20-ны өдөр хүртэл Спортын төв ордны 25 тоотод бүртгэж байгаа аж.

Холбоо барих утас : 70108687, 99545590

А.Сүрэн


URL:

Сэтгэгдэл бичих