“Түлэнхийн төв”-ийн барилгын архитекторын төлөвлөлт хийгдэж дуусчээ

tulenhiin-_tov-middleЭрүүл мэндийн яамнаас Түлэнхийн төвийн барилгын ажилд онцгойлон анхаарч ажиллаж байна.

“Түлэнхийн төв”-ийн барилгын газар олголтын талаар Нийслэлийн Засаг даргын захирамж 2011 онд гарсны дараа Эрүүл мэндийн яамнаас энэ оны долдугаар сард зарласан зураг төсөл боловсруулах зөвлөх сонгон шалгаруулалтад “ЭЗТ” ХХК шалгарч тус яамтай гэрээ байгуулан Түлэнхийн төвийн шинээр баригдах барилгын зураг төслийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэжээ.

Одоогоор барилгын архитектор төлөвлөлт буюу дотор гадна орон зайн төлөвлөлт, ерөө тасалгааны зохион байгуулалт, барилгын үндсэн хийц бүтэц, дотор цахилгаан, цэвэр бохир ус, халаалт салхивч, холбоо харилцаа, галын дохиоллын зургийг барилгын салбарт мөрдөгдөж байгаа норм ба дүрэм, стандартыг мөрдөн боловсруулаад байгаа аж.

Мөн бохир ус зайлуулах шугам, гадна цахилгаан, холбоо мэдээллийн зэрэг гадна шугам сүлжээний ажлуудын зарим зураг төсөл хийгдэж, хуучин барилгыг буулгах ажлын төсөв хийгджээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төв нь анх 1960 онд Клиникийн нэгдүгээр эмнэлгийн дэргэд 20 ортой тасагтайгаар байгуулагдан 1976 оноос бие даасан гэмтлийн эмнэлэг, 1991 оноос клиникийн эмнэлэг, 2006 оны арваннэгдүгээр сард Гэмтэл согог судлалын үндэсний төв болон өргөжиж байжээ.

Тус төвийн салбар болох Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг хуучнаар Гэмтлийн эмнэлэг буюу Түлэгдлийн клиникийн хуучин хоёр давхар тоосгон барилга нь 1957 онд ашиглалтад орсон байна. Энэ барилгыг 1975 оноос гэмтлийн эмнэлгийн зориулалтаар ашиглаж эхэлжээ.

1990 онд төв эмнэлгийн барилга Баянгол дүүрэгт шинээр баригдаж ашиглалтад орсны дараа Түлэгдлийн клиник нь түлэгдэл ба ясны идээт гэмтлийг эмчлэх 150 ортой, 100 гаруй эмч ажиллагсадтайгаар үйл ажил ажиллагаа явуулж байсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих