Шөнийн троллейбусаар зорчих үнэ том хүн 1000, хүүхэд 500 төгрөг

eko_trolleibus-middleЦахилгаан тээвэр компаниас “Эко шөнийн тээвэр” төслийн хүрээнд хоёр чиглэлд дөрвөн троллейбусыг энэ сарын 11-нээс туршилтаар явуулж эхлээд байгаа.

Эдгээр троллейбусыг ирэх есдүгээр сарын 11-н хүртэл хоёр сар туршиж үзэх юм байна.

Чиглэлийн хувьд  Т-3 “III, IV хороолол-БММЗ”, Т-2 “Ханын материал-Офицеруудын ордон” маршрутаар явж байна. Харин цаг нь 23:00-05:00 хүртэл явах аж. Шөнийн тээврээр том хүн 1000 төг, хүүхэд 500 төгрөгөөр зорчиж байгаа юм.

Троллейбусууд Офицерийн ордон-Ханын материал чиглэлд 40 минут, III, IV хороолол-БММЗ чиглэлд 25 минутын зайтай явж байна.

Аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгслийг бүрэн камержуулж, GPS суулгажээ.

Туршилтын хугацаа дууссаны дараа төслийг дүгнэж цааш үргэлжлүүлэхийг шийдэх юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих