Сноуден албан ёсоор улс төрийн орогнол хүслээ

images25rtfdfddfОХУ-ын нийгмийн хүрээлэнгийн гишүүн, Америкийн тагнуулын газрын ажилтан асан Сноуденд зөвлөгөө өгсөн өмгөөлөгч А.Кучерена 16-ны өдөр хэвлэлд ярилцлага өгөхдөө, Сноуден ОХУ-ын цагаачлалын албанд түр хамгаалалт авахаар албан ёсоор өргөдөл гаргасан гэжээ.

Тэрээр хэлэхдээ, 16-ны өдөр Шеремьетева буудалд өөрийнх нь хүсэлтээр Сноудентэй уулзаж, зарим хуулийн асуудлаар зөвлөгөө өгсөн. Дараа нь Сноуден түүний нүдэн дээр Оросын цагаачлалын албанд орогнол хүссэн өргөдлөө гаргасан. Цагаачлалын алба ч өргөдлийг хүлээн авсан, 3 сарын дараа хариуг мэдэгдэхээ илэрхийлсэн гэжээ.

Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков мөн өдөр хэлэхдээ, Сноудений хамгаалалт хүссэн өргөдлийг цагаачлалын алба шийдэх ёстой. Одоогоор ерөнхийлөгч Путины шаардсан улс төрийн орогнол хүссэн нөхцлөө бичгээр гаргаж өгсөн баримтыг бид олж хараагүй байна гэжээ.
Мөн өдөр Америкийн цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карней хэлэхдээ, Сноуден бол хүний эрхийн тэмцэгч биш,улс төрийн өөр үзэлтэн ч биш, харин нууц мэдээлэл задруулсаны улмаас 3 төрлийн хэргээр буруутгагдаж байгаа хүн гэжээ. Тэрээр хэлэхдээ, Сноуденийг Орос улсаас зайлуулж, улмаар Америкт буцаахыг хүсэж байна гэлээ.

Оросын Думын олон улсын үйл хэргийн хорооны тэргүүн А.Пушков хэлэхдээ, Америк хоёр орны харилцааг мухардмал байдалд оруулахгүйн тулд Сноудены хэргийг шийдвэрлэж буй Орос улсад зөвөөр хандах хэрэгтэй. Улс төрийн орогнол хүсч буй хүнийг хилээр албадан гаргаж болохгүй. Энийг дэлхий дахин хүлээн зөвшөөрсөн гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих