Есөн иргэнийг албадан гаргасан байна
Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй гадаадын ажиллах хүч оруулж ирсэн 13 байгууллагын 151 иргэний виз, оршин суух зөвшөөрөлд шалгалт хийсэн байна.
Шалгалтаар Монгол Улсад байх визийн болон оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн зэрэг зөрчил илэрчээ.
Үүнээс гурван орны 16 гадаадын иргэний зөрчлийг арилгав. Мөн хоёр орны есөн гадаадын иргэнийг Монгол Улсад 1-3 жилийн хугацаанд дахин орох эрхгүйгээр албадан гаргалаа.
Эх сурвалж:
URL: