Төрийн гурван өндөрлөг амралтгүй ажилсаар…

УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийж, зуны зугаатай өдрүүд хэнийг ч ялгалгүй золгов. Улс орныхоо төлөө өөрсдийн биеэ үл хайхран зүтгэсэн төрийн өндөр дээд албан тушаалтнууд ч бусдын адилаар амарч сайхан наадсан. Ингэх ч ёстой. Учир нь тэд хүмүүс шүү дээ. Наадмын дараа намар гэдэг үг бий. Гэхдээ зуны улирал арай л дуусаагүй байна. Тийм ч учраас УИХ-ын ихэнх гишүүд амарсаар яваа. Харин төрийн гурван өндөрлөг ээлж дараагаараа ямар ч амралтгүй гадаад дотоодын зочид төлөөлөгчдийг хүлээн авч, эх орноо танилцуулсаар… Өчигдөр л гэхэд УИХ-ын дарга З.Энхболд Бүгд найрамдах Солонгос улсын Үндэсний ассамблейн, Гадаад бодлого нэгдлийн байнгын хорооны дарга Ан Хунг Жуныг хүлээн авч уулзсан нь төрийн гурван өндөрлөгийг ёстой л нэг робот шиг ажиллаж байна гэж хэлэхэд хүргэх буй за.


URL:

Сэтгэгдэл бичих