Хоёр Солонгосын ажлын 3 дахь хэлцэл үр дүнгүй дууслаа

e07510804ba77da8originalӨмнөд Солонгосын нэгдсэн цахилгаан мэдээний агентлагийн 15-ны өдрийн мэдээнд тэмдэглэснээр, мөн өдөр болсон хоёр Солонгосын ажлын 3 дахь хэлцэл тохиролцоонд хүрээгүй тул хоёр тал 17-нд Кейсон районд 4 дэх хэлцлээ хийж, уг асуудлаарх зөвшилцлөө үргэлжлүүлэхээр тогтжээ.

Холбогдох мэдээнээс үзэхэд, хэлцэл дууссаны дараахан Өмнөд Солонгос хэвлэлийн бага хурал зохион байгуулж, хурлын байдлыг танилцуулсан байна. Уг хуралд Өмнөд Солонгос Кейсон районыг хааснаас ноцтой үр дагавар гарсан ба иймэрхүү үйлдлийг давтахгүй байхыг санал болгожээ.

Умард Солонгос иймэрхүү ноцтой явдал давтагдахыг хориглох талаар бодит төсөл гаргаагүй, Кейсон районы үйлдвэрлэлийг түргэн сэргээх саналаа баримталсаар байлаа. Хоёр талын санал ихээхэн зөрж байсны улмаар тохиролцоонд хүрч чадаагүй ажээ.

\Ц\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих