Ч.Баттуулын хэргийг шүүхэд шилжүүллээ

Ч.Баттуулын хэргийг шүүхэд шилжүүллээ

АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байсан 24 настай Ч.Баттуулын хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтад өнгөрсөн долоо хоногт шилжүүлсэн.

Харин өчигдөр Нийслэлийн прокурорын газар хянаж дуусаад Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Түүний хэргийг өнгөрсөн гуравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүсэн ч нэмж тодруулах зүйл байна гэсэн үндэслэлээр УМБГ-т буцаагаад байсан юм.

Хэргийг сануулбал, тэрбээр өнгөрсөн оны нэгдүгээр сарын 6-нд талийгаач Жон Мартин Кийнийг Төв аймгийн Цонжин болдгийн ойролцоо аваачиж зургаан удаа буудан амийг нь хөнөөж, цогцсыг нь нуусан байсныг хоёр сарын дараа манай хууль хяналтын байгууллагынхан илрүүлж, сэжигтэн Ч.Баттуулыг цагдан хорьж байсан билээ.

Түүнтэй хамт түүний найз залуу болон ахыг нь хамт хорьсон ч хэрэгт холбогдолгүй хэмээн сулласан юм.

Г.Мянган


URL:

Сэтгэгдэл бичих