“Монгол уурхайчид” түншлэл Тавантолгойн тендерт ялсан уу?
“Эрдэнэс Тавантолгой” компани Цанхийн баруун талбайд нэг жилийн хугацаатай Уулын ажлын үйлчилгээ үзүүлэх гэрээт олборлогчийн тендер зарласан юм.
Энэ тендерт “Хишиг Арвин Индустриал”, “Мера”, “Монголын Үндэсний олборлогч” компанийн нэгдэл ялснаа албан бус эх сурвалжаас мэдээллээ хэмээн mongolianminingjournal.com цахим хуудаст нийтэлжээ.
Дээрх гурван компанийн “Монгол уурхайчид” түншлэлийнхэн 1м3 уулын цулыг 8838 төгрөгөөр олборлох үнийн санал ирүүлж, өрсөлдөгчөөсөө үнийн саналын хувьд өндөр байгаа ч бусад үзүүлэлтээр шалгарсан тухай мөн мэдээлсэн байна.
Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” компаниас лавлахад албан ёсны мэдээлэл өгөх болоогүй гэсэн бол “Монгол уурхайчид” нэгдлийнхэн “Мэдээлэл баталгаажиж, зарлагдаагүй ч бэлтгэл ажилдаа орсон” гэж хариуллаа.
Ө.Сонор /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: