Ирэх намраас сурагчид ижил дүрэмт хувцсаар жигдэрнэ
Ирэх намраас бүх сурагч нэг загварын дүрэмт хувцас өмсөн хичээлдээ явах гэж байна.
Гэхдээ бага, дунд, ахлах ангиараа ялгаран өөр өөр загварын дүрэмт хувцсаар ижилсэхээр болжээ.
Бага ангийн хөвгүүд хүрэм өмд, охид сарфан, ноосон цамцаар ижилсэх аж. Бага ангийн хүүхдүүдийн цагаан цамцны ханцуй, зах амархан хиртэж, толбо үүсдэг. Тийм учраас шинэ загварын хувцсыг хийхдээ зах болон ханцуйны дотор талд өөр өнгийн даавуугаар оруулга хийж өгчээ.
Мөн цагаан цамцны гадуур өмсөх ноосон цамцны тохой амархан урагдахаас сэргийлж хамгаалалт хийж өгсөн байна.
Шинээр оёж байгаа сурагчдын дүрэмт хувцас бүрт 2-3 жилийн баталгаа өгч ямар нэгэн асуудал гарвал үйлдвэрлэгч байгууллага нь хариуцлага үүрэх гэнэ.
Шинэ дүрэмт хувцасны иж бүрдлийн үнэ 41-99 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа. Анги ахих тусмаа үнэ нь нэмэгдэх юм.
URL: