Үхсэн тарваганаас тахлын нян илрэв

8c477baec35bed2171bbe635f0efadd8_LБаян-Өлгий аймгийн Булган сумын нутагт үхсэн тарваганаас тахлын нян илэрчээ. Хэд хэдэн тарвага хүний нөлөөлөлгүй үхсэнийг орон нутаг дахь холбогдох байгууллага шинжлэхэд тахлын сэжигтэй хэмээн үзээд зохих дээжийг эцэслэн батлуулахаар төв рүү явуулсан байна. Аймгийн байгаль орчны хэлтсийн дарга Н.Ахытхан энэ тухай ярихдаа,

    -Хүмүүст халдаагүй ч тахлын аюул нүүрлэж магадгүй тул хүмүүс маш сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Тахлын голомт илэрсэн нутгийн хүмүүс болгоомжтой ажиллаж, урьдчилан сэргийлэх вакцин хийлгэх, үхсэн тарвага тааралдсан нөхцөлд тэр даруй устгах, тарвага авлахгүй байх нь чухал. Манай улс даяар тарвага агнахыг хориглоод долоон жилийн нүүрийг үзээд байна. Тарвага авлагчдад хүлээлгэх хариуцлага өнгөрсөн оноос чангарсан. Тухайлбал нэг тарвага агнасан нөхцөлд унаа, зэвсгийг нь хурааж, торгууль, төлбөр нь нийлээд сая гаруй төгрөгийн шийтгэл ногдуулна. Хот суурин газарт тарваганы нойтон арьс, түүхий махыг оруулж ирэхийг ч хориглоно. Байгаль орчны байцаагчид, байгаль хамгаалагчид, идвэхтнүүд, цагдаагийн төлөөлөгч зэрэг хянан хамгаалагчид гарсан зөрчлийг заавал илрүүлэх  болно гэдгийг ангийн хорхойтнууд санаж явагтун гэв.

Баян-Өлгий     Ш.Айбек montsame


URL:

Сэтгэгдэл бичих