Автобус мөргөсөн ачааны машины жолоочид долоо жилийн ял төлөвлөжээ

Москвагийн захад явсан зорчигч тээврийн автобусыг мөргөж, 18 хүний аминд хүрсэн ачааны машины жолоочид долоон жилийн хорих ял төлөвлөсөн талаар “РИА Новости” мэдээлжээ. ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, автобусанд явсан 64 зорчигчийн 31 нь бэртэж гэмтэн эмнэлэгт хүргэсэн бол 12-ынх нь эрүүл мэндийн байдал ноцтой хүнд байгаа аж. Автобус компанийн даатгагч “Согаз”-ын өчигдөр мэдээлснээр, амь эрсэдсэн зорчигчдын гэр бүл тус бүрт хоёр сая, бэртэж гэмтсэнд нь 600 мянган рублийн нөхөн олговор төлөхөөр болжээ. Өнгөрсөн баасан гаригт 10 тонн хайрга ачиж явсан хүнд даацын машин гулгаж автобус мөргөсний улмаас 18 хүний амь эрсэдсэн билээ.

 

Э.Наранбат /eagle.mn/


URL:

Сэтгэгдэл бичих