Солонгост биеэ үнэлж байсан монгол оюутанг баривчилжээ
Энэхүү шалгалтын үеэр тус улсад суралцахаар ирсэн боловч спорт массажны газарт өдрийн 60 мянган воноор ажиллан биеэ үнэлдэг байсан монгол оюутан бүсгүй А-г өчигдөр саатуулсан байна.Түүнийг Сөүл хотын Дунгчаг цагдаагийн газарт саатуулж байгаа бөгөөд Улаанбаатар их сургуулийг төгсч, 2007 онд Сөүл хотын нэгэн дээд сургуульд Солонгос хэлээр Мастерийн зэрэг хамгаалахаар ирж одоог хүртэл суралцаж байгаа нэгэн ажээ.
Тэрбээр биеэ яагаад үнэлэх болсон тухайгаа “Гэр орноос нь амьжиргааны мөнгө явуулахаа больсон. Тэгээд их мөнгө амласан болохоор спорт массажны газарт ажиллан биеэ үнэлсэн. Үүндээ харамсч байна” гэжээ. Түүнийг шинэ хуулийн дагуу, биеэ үнэлсэн хэргээр саатуулж, эх оронд нь албадан буцаах арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм байна.
Г.Мянган
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: