Нийслэлд нэн шаардлагатай ноу хау нэвтрүүлэх журмыг хэлэлцэв

8e916e242bbce2ac368de91662782850_LНийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр хуралдаж, нийслэлд нэн шаардлагатай шинэ техник, технологи ноу-хау  нэвтрүүлж, нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журмыг авч хэлэлцлээ.

 Энэхүү журмаар нийслэлийн хөгжил, бүтээн байгуулалтын салбарт шинэ техник, технологи нэвтрүүлэх, ингэхдээ гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээдийн хөрөнгөөр хэрэгжүүлэх, тухайн техник технологийг нутагшуулж, эдийн засгийн үр ашигтай болох нь нотлогдсоны дараа тухайн орон нутаг өөрийнхөө өмчид хүлээн авч, оруулсан хөрөнгө оруулалтыг төлөх харилцааг зохицуулах юм. Уг журмыг хэрэгжүүлснээр богино хугацаанд төсвөөс хараат бусаар шинэ орчин үеийн дэвшилтэт техник, технологи, ноу-хау нэвтрүүлэх, нутагшуулах, үр шимийг нь хүртэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг татах, улмаар санхүүгийн зээлийн асуудлыг ямар нэг хүү алдангигүйгээр шийдвэрлэнэ. Мөн төсөл хэрэгжих хугацаанд гарсан эрсдлийг төсөл хэрэгжүүлэгч бүрэн хариуцах бөгөөд манай орны байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицохгүй үр ашгаа өгөхгүй байгаа тохиолдолд түүнийг хүлээн авахгүй, эргэн төлөгдөх нөхцөл хэрэгжихгүй байхаар тусгасан байна. Энэхүү журмыг НИТХ-ын Тэргүүлэгчид дэмжин тогтоол гаргав.


URL:

Сэтгэгдэл бичих