Тээвэр хөгжлийн банк болон“Тавантолгой транс”-ын маргаан эцэслэн шийдэгджээ

a30fffe76f99bff588b63288d98bfb04_LТээвэр хөгжлийн банк болон “Тавантолгой транс” компанитай холбоотой зургаан жилийн маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлэжээ. Таван удаа нийт 2,5 тэрбум төгрөгийн зээлийг “Тээвэр хөгжлийн банк”-наас аваад зургаан жилийн турш эргэн төлөлт хийгээгүй байсан “Говь Урал” компанид холбогдох шүүх хурал маргааш нийслэлийн шүүхэд болж, маргааныг нэхэмжлэгчийн талд шийджээ.

Уг хэргийн талаар өнөөдөр тус банкны ТУЗ-ын гишүүн Д.Энхтайван сэтгүүлчдэд хандсан юм. “Говь Урал” компани нь “Таван толгой транс”, ОХУ-ын иргэн Романовский Константин Дмитриевич болон М.Буяннэмэх нарын хувь нийлүүлсэн компани бөгөөд 2006 оноос гадаад дотоодод худалдаа эрхлэх эрхтэйгээр байгуулагджээ.

“Тээвэр хөгжлийн банк” болон “Говь Урал” ХХК-ийн хооронд хийсэн зээлийн болон барьцааны гэрээнүүдээр хүлээсэн үүрэг буюу “Эвлэрлийн гэрээ”-ний дагуу өр төлбөрийг барагдуулах зорилгоор К.Д.Рамоновичийн өмчлөлийн 10 мянган ширхэг хувьцааг борлуулахаар болсон юм. Гэвч К.Д.Рамонович 2008 онд хувьцааны ноогдол ашиг буюу хоёр зуу гаруй сая төгрөг, 2009 онд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Буяннэмэх 190 сая төгрөгийг авсан боловч тус банканд эргэн төлөлт хийгээгүй ажээ.

“Тээвэр хөгжлийн банк”-ны ТУЗ-ийн гишүүн Д.Энхтайван, “Энэ хэргийн шийдвэрлэлт шүүх мөнгөтэй хүмүүст үйлчлэлгүй, Монгол улсын Ерөнхийлөгч, Хууль зүйн сайд Х. Тэмүүжингийн тавьж буй шүүхийн шинэчлэлийн үйл ажиллагаа, шүүх ил тод хуулиа дээдлэх зарчмаар ажиллаж эхэлсний нэг бодит жишээ боллоо. Тийм учраас шүүх шинэчлэгдэж байна. Улсын дээд шүүхэд мэргэжлийн өндөр ур чадвартай туршлагатай шүүгчид олон байна. Шүүн таслах үйл ажиллагааг олон нийтэд ил тод хуулиа дээдэлж ажиллаарай. Мөн энэхүү зургаан жилийн хугацаанд хууль зөрчиж ажилласан олон шүүгч бий. Эрх мэдэлтэй хүмүүсд үйлчилсэн, эрхэлсэн ажилдаа хангалтгүй хандсан, боловсрол мэдлэг туршлага дутсан, мөнгөний нөлөөнд автсан байж болзошгүй шүүгчдийг шүүхийн ёс зүйн хороонд өгөхөөр болсон” хэмээсэн юм.

Я.Баяр

MONTSAME


URL:

Сэтгэгдэл бичих