Идэр голын гүүрний тулгуур нурахад бэлэн байна

ider_guur-middleХуучирч муудсан гүүрэнд анхаарлаа хандуулахгүй бол хэзээ мөдгүй нурж хэн нэгнийг хохироож мэдэхээр болжээ.

Тодруулбал, Завхан аймгийн Их-Уул сумын урдуур урсдаг Идэр голын гүүрний тулгуур хугарчээ.

Энэ сарын 12-нд 25 тоннын даацтай “Хово” маркийн хүнд даацийн автомашин гүүрээр гарах үед дунд хэсгээрээ хотойсон байна.

Үүний дараа трактор гарсны улмаас нэмж найман тулгуур нь хугарчээ.

Бидэнд ирсэн мэдээллээр тулгуурууд дунд хэсгээрээ 10 метр хотойсон аж. Уг гүүр нь 30 орчим метр урттай. Долоон тонноос дээш даацтай тээврийн хэрэгсэл гарах хориотой тэмдэглэгээтэй ч, хүнд даацийн машин хамаагүй гардаг нь гүүр “нурах”-ад нөлөөлжээ.

Гүүрний тулгуур хугарсан болохоор автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж хаажээ. Тэгэхдээ тээврийн хэрэгслийг гүүрний доод гармаар явуулахаар зохицуулалт хийсэн байна.

/Нийгмийн толь/


URL:

Сэтгэгдэл бичих