Аврах ажиллагаа үргэлжилж байна
Аврах багийнхан Сычуаны Дүжян-янь хотын Саньши тосгонд гарсан геологийн гамшгийн бүсэд аврах болон мэргэжлийн туслалцаа үзүүлэх ажиллагаа явуулж байна гэж геологийн гамшгаас яаралтай аврах үндэсний баг 14-ний өдөр мэдэгджээ.
Аврах баг 14-ний өдөр тус тосгоны иргэдэд аюулгүйн сургалт явуулав. Аврах багийн ажилтнууд, үнэрч нохойгоор эрэн хайх ажиллагаа явуулж байна. Түүнчлэн иргэдийг түр байршуулж буй газарт аюулгүйн үнэлгээ хийж байна гэж аврах багийн ахлагч Инь Гуанхүй танилцуулсан байна.
Аврах багийн 6 ажилтан 13-ны өдрийн 23 цаг 40 минутад гамшгийн бүсэд хүрсэн ба 3 үнэрч нохойтой 2-р багийн 4 ажилтан 14-ний үдээс хойно Сычуан мужийн Дүжян-яны гамшгийн бүсэд хүрч ажиллаж эхэлжээ.
/Анар/ china radio
URL: