Гэртээ хариж явна

navratИйм гарчиг өгөхөөр гэр лүүгээ харих гэж байгаагаа юун ил тод зарладаг юм бэ гэж гайхаж магадгүй. Гэхдээ энэ удаа админ миний бие биш харин “эх  нутаг” гэдэг ойлголт зөвхөн “төсөөлөл, мөрөөдөлд” нь байдаг байсан 4 тахь Монгол нутагтаа эргэн очиж байна.

p%25C5%2599%25C3%25ADprava

7 сарын 1-ны өдөр Прагийн амьтны хүрээлэн БНЧУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран 4 тахийг эх нутаг руу нь тээвэрлэх гэж байна. Та бүхэн санаж байгаа бол түрүү жилийн өдийд бас 4 тахийг амжилттай тээвэрлэсэн билээ.
tachiin+tal

Тахиудыг 7 сарын 2-ны өдөр Ховд аймгийн Булган сумын нисэх буудалд тээвэрлэн ирэх юм байна. Тэндээсээ машинаар тээвэрлэн Говь-Алтай аймгийн говийн их дархан цаазат газар Тахийн тал, Тахийн усанд нутагшуулах аж.

navrat+4

h%25C5%2599%25C3%25ADbe

2011 оны тээвэрлэлтийн талаарх баримтат киног үзэхийг санал болгож байна. Мэдээж энэ удаагийн тээвэрлэлт 3 дахь удаагийнх тул харьцангуй илүү туршлагатай болсон гэдэгт найдаж байна

Амралтаараа Монгол явах гээд байж байхад сүүлийн хэдэн хоног ерөөс явж өгдөггүй шүү. Энэ 4 тахь ч гэсэн эх нутаг руугаа яаран догдолж байгаа байхдаа. :)

dob%25C5%2599ejov%25C4%259B+1

 

Аян замдаа сайн яваарай!


URL:

Сэтгэгдэл бичих