Чан Э- 2 дэлхийн бөмбөрцгөөс 50 сая километрийн зайд нисэж байна

images87ghgffХятадын үндэсний батлан хамгаалахын шинжлэх ухаан техникийн үйлдвэрлэлийн газар 15-нд мэдээлснээр, Бээжингийн цагаар 7-р сарын 14-ний өдрийн 1 цагийн байдлаар, Хятадын нарны аймгийн анхны хиймэл гариг болох Чан Э- 2 дагуул дэлхийн бөмбөрцгөөс 50 сая километрийн зайд нисэж байгаа бөгөөд төрөл бүрийн үзүүлэлт нь хэвийн, улам гүн сансарт нисэхээр төлөвлөж байна.     Чан Э -2 дагуулыг 2010 оны 10-р сарын 1-ний өдөр хөөргөсөн юм.

Тэрээр үүрэгт хугацаанаас 2 жил гаруй илүү ажиллаж байгаа бөгөөд Хятадын нислэгийн аппаратын хамгийн холын зайн сансрын аяллыг хийж, Хятадын шинэ амжилтыг тогтоосоор байна. Чан Э -2 хамгийн холдоо дэлхийн бөмбөрцгөөс 300 сая километрийн зайд ниснэ.

\Урьхан\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих