iPhone-оос болж амиа алджээ

Хятадын Шинжааны харъяат онгоцны үйлчлэгчээр ажилладаг 23 настай бүсгүй iPhone маркын гар утасаа цэнэглэж байх үедээ утсаар яриснаар амиа алджээ. Энэ тухай түүний эгч өөрийн блогтоо “Энэ аймшигтай явдлын дараагаар хүмүүс iPhone  утсыг цэнэглэж байхдаа ярихгүй байгаасай” гэж бичжээ.

iPhone-ийг үйлдвэрлэгч Apple компанийн удирдлага хохирогчийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлж, үхлийн учир шалтгааныг хөдөлбөргүй нотолтол хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих