Жастин Бибер рестораны хогийн сав руу “бие засжээ”

s58724855Залуу дуучин Жастин Бибер оддын өвчинд нэлээн хүнд нэрвэгдээд буй бололтой. Алдар нэр, мөнгө хөрөнгөтэй л бол юу ч хийж, юуг л үл тоомсорлож болдог хэмээх ойлголттой болсон залуу сүүлийн үед хөрштэйгээ зодолдож, гэрэл зурагчинтай гар зөрүүлж үзсэн бол халамцуудаа рестораны хогийн сав руу “морь харж” хаан шиг аашилжээ.

Бибер найз нартайгаа нэлээд халамцуу байдалтай ресторанд ирэхдээ ийнхүү аашилжээ. Найз нар нь Биберийн баатарлаг үйлсийг бичиж авснаа интернэтээр цацжээ. 


URL:

Сэтгэгдэл бичих