БИДНИЙ тусгаар тогтнол эрх чөлөө ямар их үнээр олдсон бэ?
Хошой чин ван Минжигдоржийн Ханддорж 2 хүүтэй нэг охинтой. Том хүү Жамьянжамц төрийн хар хүн, Удаах хүү Данзанжамц шашны хуврага болон Далай ламын шавь болжээ. Харин Хонгороо гэх охин нь 1954 онд МУИС-д цэвэрлэгч хйиж байсан гэдэг мэдээ бий…
…Нэгэн өдөр бага хүү Данзанжамцын бие муу байгаа тул бээжинд хурдан ир гэсэн цахилгаан Ханддоржийн цээжинд аянга цахилгаан буухтай адил сонсогджээ. Ханд ван яаран сандран Хүрээ орж, өмгөр Өлзийн пүүсээс түмэн лан зээлж Хайлаар, Харбин хүрч тэндээсээ галт тэрэг хөлөглөн Бээжинд ирсэн байна. Ирсэн даруйдаа Хууль хэрэг эрхлэн шийтгэх яам буюу Дали-узы гэгчийн түшмэл ихэстэй уулзан учрыг магадлавал ихэд араасаа гүйлгэн ярваганасны эцэст Өргөдөл гомдол эрхэлсэн яамны түшмэлд бараалхсугай гэж зааварласан байна.
Сэвлэг даахинаас сүүний үнэр арилаагүй нялх үрээ усанд хаясан чулуу шиг алдаж орхисон эцэг ноёнд дээшээ тэнгэр хол доошоо газар газар хатуу байлаа, хоёр гурав хоног хятад түшмэдэд толгой бөхийн дагаж гүйсэнч -”Хай чи маргааш ирваа” , түшмэл ноён чамайг их зоогонд урваа гэсэн хариунаас өөр зүйлийг олж сонссонгүй, Ханд ноён нялх үртэйгээ амьд мэнд уулзахын ерөөл хэмээн санаж болзсон газар хятад ноёныд ирэв. ширээ дүүрэн чихэр жимс, төрөл бүрийн идээ ундааг хараад Ханд ноёны сэтгэл тайвширч хүүтэйгээл уулзах юмсан хэмээн адгаж суув, Дайллага цайллагын хамгийн гол хоол гоёмсог тавиур дээр хадаг яндараар ороосон ирэв, Ханд ноён хутгаа сугалаад хив хадагийг автал нялх хүүгийнх ялз жигнэсэн толгой байлаа.
Та зоогло гэх маягтай нахилзан мэхэлзсэн хятад ноёны дэргэд Ханд ноён хутгаа чимээгүй хуйлаад хүүгийнхээ ялз болсон толгойг тэврээд дусал ч нулимс унагаалгүй гарч одсон гэдэг хэд хоног нэг ч үг дугаралгүй давхисаны эцэст торгон хилийн овоон дээр нутгийн салхи илбэхэд нулимс нь сад тавьж, нэгэнтээ ихэр татан уйлаад, чулуун жинсээрээ чулуу савж, -”Марал илжигний туурай, маалинган шаахайн мөр халхын нутагт гишгүүлэхгүй…” хэмээн тангараг тавьсан гэдэг. Чин улсын төрд нялх хүүгийн толгой тийм их хэрэгтэй байсан гэжүү?…. Манжийн дарангуйлалын эсрэг зориглон боссон Ханддорж чин ванг нухчин дарах гэсэн сануулга байсан хэдий ч харинч эсрэгээрээ 7 настай хүүг алж толгойг нь аавд жигнэж өгсөн олхиогүй харгислал Монголын ард түмний дургүйцлийг улам ихээр өдөөсөн юм.
Монголын үнэн сонин №143 Т.Зөнбилэг
URL: