Урд хөршийн хөгжлийн нууц
Хятадын төмөр замын сайд асанд Цаазаар авах ял ногдуулжээ.
Liu Zhijun-ийг өнгөрсөн жил сайдын суудлаас нь огцруулж, дараа нь Коммунист намаас хөөжээ. Түүний ажил үүргээ гүйцэтгэж байхдаа их хэмжээний мөнгө хахуульд авсан. Танил талдаа ашигтай гэрээ хэлэлцээ байгуулж байсан хэмээн буруутгажээ. Лю 10 сая гаруй ам.доллар хууль бусаар хүртсэн байна. Түүний хэргийг давж заалдах шатанд бүх насаар нь хорих ял болгоно хэмээн хэвлэлүүд таамаглан бичжээ.
Тэрбээр 2011 онд хурдны галт тэрэг мөргөлдөж 40 гаруй хүн амиа алдсаны дараа хатуухан шүүмжлэлд өртөж байсан юм. Хятадын удирдлагууд авлигатай тэмцэх кампанит ажил явуулж олон хэрэг илрүүлсний дунд тэрбээр хамгийн өндөр албан тушаалтан байгаа аж.
БНХАУ дэлхийн хамгийн урт сүлжээтэй төмөр замтай. Энэ оны гуравдугаар сард Люгийн удаан хугацаанд толгойлж байсан яамыг татан буулгаж өөрчлөлт шинэчлэлт хийжээ.
Яагаад Хятадтай адилхан байж болохгүй гэж?
Түмэн олонд ил болж байгаа, авилгалын олон дуулиант хэргүүдээс болоод “САЙД, ДАРГА” гэдэг нэр хүндтэй, хариуцлагтай сайхан үг “ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН” гэсэн ёрын муухай утгаар толгойд шууд буудаг боллоо…
Тэмцэж байгаа дүр эсгээгүй, үнэхээр авилгалаас салах гэж байгаа бол С.Баярцогт, Ё.Отгонбаяр, Д.Батхуяг, Н.Энхбаяр, Н.Хүрэлбаатар гэх нөхдүүдээс том хулгайчийг нь олон нийтийн өмнө цаазаар авах хэрэгтэй…Тэгвэл энэ хавтгайрсан хахууль алга болох нь дэндүү ойлгомжтой.
Ардууд энийг л сэтгэлээсээ хүсэж байна.
Өдөр өнгөрөх тусам Хятад зөв хатуу бодлого явуулж улам хүчирхэжсээр л.
Монгол бол найр наадам хийнэ гэж бүхэл улсаараа лагерт гарсан мэт идэвхгүй эзгүйрэн мангуурч.
6000 бөхийн барилдаан, Арван мянган тэмээн цуваа, 5000 биелээчид, 1500 морь уралдуулж Гиннесийн номонд бүртгүүлнэ гэж бүгдээрээ хөөрцөглөн дэмийрсээр л.
Энэ бол үндэстний хэмжээний солиорол улам замбараагүй болж, улсыг санаатайгаар сөнөөж байгааг харуулж байна…
Бид энэ номонд бичигдснээр хөгжих үү?!
Ч.Өрлөг
URL: