Ардчилсан намын бүлэг хуралдаж эхлэв
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан эхэллээ. Бүлэг энэ өдрийн хуралдаанаараа Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаар бүлгийн санал дүгнэлт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонсох юм байна. Мөн Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төслийн талаар бүлгийн санал дүгнэлт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсохын зэрэгцээ Санхүүгийн зохицуулах хорооны гишүүдийг томилох тухай, УИХ-ын дэд хороодын дарга нарыг томилох тухай асуудлыг авч хэлэлцэх ажээ.
Г.Дарь
URL: