Тайланд, Камбожийн хил дээр дахин цэргийн мөргөлдөөн гарлаа
Хэсэг зуур намжаад байсан Тайланд, Камбожийн хилийн мөргөлдөөн дахин сэдрээд байна.Яг хэн нь эхэлж гал нээсэн нь тодорхойгүй байгаа ч урьдын хил дээрх орших эртний сүмийг булаацалдсан нь ойлгомжтой байна.Дээрх сүм нь талуудын хэрүүлийн алим болохоос гадна ЮНЕСКО-ийн орчин цагийн биет үнэд бүртггэдсэн байдаг юм байна. Болсон үйл явдалтай холбогдуулан Камбожийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч “Энэ сарын 22-ны 06.00 цагаас эхлэн Тайландын хилийн цэрэг Камбожийн Оддар мужийн нутагт түрэмгийлэн орж ирсэн.Улмаар тэд манай нутагт дэвсгэр дээр гал нээснээс болж хэдэн мянган иргэн гэр орноосоо дайжсан.Энэ удаагийн мөргөлдөөнд манай арми хамгаалах байр сууринаас оролцсон” гэжээ.Зэвсэгт мөргөлдөөний улмаас Камбожийн талаас гурван цэрэг амиа алдаж, таван цэрэг шархадсан бол Тайландын тал ч мөн адил багагүй хохирол амсчээ.Мөргөлдөөний дараа Тайландын зэвсэгт хүчин дайны байдалд шилжсэн бөгөөд шаардлагтай үед Тайланагаар болон хуурай замаар цохилт өгөхийг тушаажээ.Мөргөлдөөний дараа Тайландын тал бид өөрсдийн хилээ хамгаалсан гэсэн бол Камбож хөршийгөө түрэмгийлэл хийсэн хэмээн буруутгажээ.Улмаар Тайланд, Камбожийн армийн генералууд утсаар ярилцаж, амь үрэгдсэн болон олзлогдсон цэргүүдээ солилцохоор болжээ.Түүх сөхвөл талуудын хэрүүлийн алим болоод байгаа Преа Вихеа сүм нь талуудын яг хил дээр оршдог юм.Талууд дээрх сүмийг минийх, чинийх гэж маргасаар бараг зуу гаруй жилийн ардаа орхижээ.Улмаар тэд сүмийн төлөө хэд хэдн хэд хэдн удаа зэвсэгт мөргөлдөөнд хүрч байсан удаатай.Сонирхолтой нь дээрх сүм нь Камбожийн нутаг дэвсгэрт харин түүнд хүрэх зам нь Тайландад байдаг гэнэ.
URL: