УСАРХАГ БОРОО ОРНО

images56өаөаөаМалчид, ард иргэд, наадамчдын анхааралд:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2013 оны 07 дугаар сарын 11-ний 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, говийн нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн ихэнх газраар бороо орно.

Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, Их нууруудын хотгор, Дорнод Монголын болон Дарьгангийн талаар 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатарт үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 18-20 градус дулаан байна.

2013 оны 7 дугаар сарын 12-ноос 7 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

12-нд баруун болон төв, зүүн зүгийн нутгаар, 13-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 14-нд зарим газраар, 15-нд нутгийн зүүн хагаст бороо орно.

Дуу цахилгаантай. Салхи 12, 13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих