ХӨШӨӨТИЙН УУРХАЙН УДИРДЛАГА 100 ХУВЬ ХЯТАДУУДЫН ЭРХ МЭДЭЛД ШИЛЖЛЭЭ.

Саяхан эл уурхайн  100 хувийн хувьцаа эзэмшдэг “МОНЭНКО” компанийн  монгол талын удирдлагууд болох

Б.Батням, Д.Баттулга нарыг  эх газрын хятадууд Бээжинд дуудаж аваачин загнаж, өдгөө болтол түүхий нүүрс хилээр гаргах ажлыг хэрэгжүүлж чадаагүй,   нүүрс зөөх ажлыг урагшгүй явуулсан гэсэн үндэслэлээр эрхэлсэн ажлаас нь чөлөөлж, компанидаа зөвлөх эрхтэй болгожээ.

Тэдний оронд  “МОНЭНКО” компанид,   хятадууд өөрсдийнхөө   хүмүүсийг  удирдлагаар томилж, тэднээр дамжуулан шууд эрх баригчидтай, улс төрийн хүрээнийхэнтэй “тулж” ажиллах нь  зүйтэй гэж ойлгож байгаа бололтой.  Ингэхдээ хужаа нар  “МОНЭНКО” компанийн   ерөнхий захирлаар Г.Нацагдорж хэмээх өвөрлөгч  иргэнийг, “МОНЭНКО” компанийн Уул уурхайн олборлолт хариуцсан захирлаар Канад улсын иргэн Жулиен Лаурэнсе /Julien Lawrenve/ нарыг тус тус томилжээ. Ингэснээр 100%-ийн хятадан хөрөнгө оруулалттай “МОНЭНКО” компани, 100%  хятад удирдлагатай болжээ. Монголчууд бид эл компанид ямар ч үүрэг рольгүй боллоо. Ийнхүү эх газрын хятадууд одоо, ядууМонголчуудыг “хахуулдан” ажлаа гүйцэтгүүлэхээр зорьж эхэллээ.

Шинээр томилогдсон “МОНЭНКО” компанийн гадаад удирдлагууд нь  түүхий нүүрсийг  Хөшөөтийн уурхайгаас ямар ч үнээр хамаагүй  баруун хилрүү тээвэрлэн зөөвөрлөх ажлыг шуурхайлах үүднээс эхний алхамуудаа хийж эхлээд байгаа юм байна. Тухайлбал, “МОНЭНКО” компанийг төлөөлж, дээрх өвөрлөгч, канад эрхмүүд Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа, ИТХ-ын дарга Х.Батболд нартай  2011 оны 04-р сарын 07-ний өдөр “Ховд аймаг болон  МОНЭНКО компани хооронд хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан байна. Эл гэрээ ёсоор бол “МОНЭНКО” компаниХовд аймагт жил бүр 500.0 сая төгрөг  өгч байх, хариуд нь Ховд аймгийн удирдлагууд   орон нутгийн зүгээс  тус компанийг  “хоёр гараа өргөн” дэмжих  талаар  тус гэрээнд  заасан байх юм. /Энэ бол зөвхөн ил хийгдсэн гэрээ, далдуур эл гэрээг байгуулахын тулд аймгийн удирдлагуудыг хэрхэн “хөшүүрэгдсэн”-ийг бид таашгүй./

Ийнхүү  Монголын баялаг монголын ард түмэн, тэдний төлөөлөл болон сонсогдсон  төр засгийн эрхмүүдийн эрх мэдлийн оролцоогүйгээр, цөөн хэдэн хүмүүсийн халаасыг “түнтийлгэн” гадагшаа  урссаар байх уу?  Шударгаёс гэж ийм  байдаг  юм уу?

Ц.Гомбосүрэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих