Хятад иргэн монгол хүний амь хөнөөжээ

9966_676Өчигдөр авто тээврийн ослоор нэг хүн нас баржээ. Баянзүрх дүүргийн XII хороо, Сансар худалдаа үйлчилгээний төвийн хойд замд “Lexus 400″ маркийн автомашины жолооч болох БНХАУ -ын иргэн Г нь Орхон аймгийн харьяат 36 настай А-г мөргөж амийг нь хөнөөсөн байна. Жолооч тухайн үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн явсан гэнэ.  Уг хэргийг тус дүүргийн замын цагдаагийн тасагт шалгаж байгаа ажээ. Үүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн XXII хороо, Тахилтын гуравдугаар гудамжинд Elentra маркийн машин Prius маркийн машинтай мөргөлдөж гурван хүнийг хүнд гэмтээсэн байна.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=9966


URL:

Сэтгэгдэл бичих