Онгоцны осолд өртсөн иргэдийн биеийн байдал тогтвортой байна

xin_3720206252039843910584БНСУ-ын “Аsiana” агаарын тээврийн компанийн онгоцны осолд өртсөн Хятадын иргэдийн биеийн байдал тогтвортой байна гэж Хятадаас Сан Францискод суугаа элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч 9-ний өдөр мэдэгджээ.

Тэрээр хэлэхдээ, Америкийн баруун нутгийн цагаар 9-ний 16 цагийн байдлаар, 6-ны өдөр осолдсон онгоцонд Хятадын 141 иргэн байснаас 2 нь эндэж, 138 хүн амьд мэнд байгаа бөгөөд 1 хүнтэй холбогдож чадаагүй байна гэжээ.

Үүнээс өмнө, ерөнхий консул Юань Наньшэн хэлэхдээ, холбогдож чадаагүй нь тэр хүний амь нас аюултай байна гэсэн үг биш, зарим хүн бусдын анхааралд орохыг хүсээгүйн тулд мэдэгдээгүй байж болно гэжээ.

\Р\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих