Төв аймгийн буган халтар шүдлэн улсын наадамд өнгөлөв

a08b36c5cc807c3ca6bb8ba4b2452508_LТулгар төрийн 2222, Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд эх орны өнцөг булан бүрээс ирсэн 284 ажнайгаас Төв аймгийн Баян сумын харьяат Энхболдын Анарын буган халтар морь түрүүллээ. Халтар морийг Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Энхбатын Дашчирав уяжээ.

Харин удаах байрт өнгөрсөн онд дааган насандаа улсын наадамд аман хүзүүдэж байсан Дундговь аймгийн Хулд сумын харьяат Цэвэлсономын Ганхүүгийн хонгор халзан хурдаллаа. Халзан шүдлэнгийн уяа сойлгийг аймгийн алдарт уяач Дашдэлэгийн Хуягбаатар тааруулжээ. Шүдлэн насны хурдан шандаст хүлгийн гуравт Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат Сундуйн Лувсанбалдангийн цавьдар, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат Данзандоржийн Одхүүгийн хээр, Төв аймгийн Лүн сумын харьяат  “Итгэлт орших” групп манлай уяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн зээрд халзан морь тус тус хурдаллаа.

 

Я.Баяр

montsame


URL:

Сэтгэгдэл бичих