Төвдөд интернет хэрэглэгчдийн тоо нэмэгдлээ

Monks protestТөвдөд интернетыг холбосоноор нэн олон малчин тариачин интернет сүлжээтэй танилцаж, гадаад ертөнцийг ойлгон, мэдлэгийн хүрээгээ тэлж байна.

Сургуулийн амралт таарч, мөн их сургуульд элсэх шалгалтаа дүүргээд сурагчид гэр гэртээ харьцгаалаа. Төвдийн Рикази бүсийн Жян Зэ сяны Чүн Зи шянд нутагтай Ян Зүн Лхас хотын 8-р дунд сургуулийг дүүргэж их сургуулийн шалгалтандаа 390 оноо авчээ. Төвдийн үндэсний цөөнхүүдийн их сургуульд орох босго оноо 290, Ян Зүний оноо нь босго оноогоос100 илүү гарчээ. Тэрээр одоо гэрийнхтэйгээ ярилцан их сургуулиа сонгож байна.

Өмнө нь шалгаж дуусаад тэр даруй гэртээ харьж чадахгүй, гэрийн хүмүүстэйгээ зөвшилцөж ч чадахгүй байсан. Гэр хол мөртөө интернетэд холбогдох нөхцөл байхгүй. Одоо харин тосгонд интернеттэй болсон, сургуулиас мөн интернетээр анкет бөглөнө гэсэн болохоор гэртээ сууж байгаад ярилцсаны дараа шууд бүртгүүлж болох боллоо.” гэлээ.

Төвдөд интернет сүлжээ нэвтэрснээр сурагчдад ашигтай болсноор барахгүй дуу хөгжим сонирхогчид ч гэсэн тус болжээ. Өмнө нь шинэ дуу сонсохын тулд заавал Лхас хотоос цомог худалдан авдаг байсан. Харин өнөө интернет сүлжээ орсноор хүмүүс интернетээс шууд шинэ дуу татаж сурч байна. На Чү бүсийн На Чү сяны Дамбацэрэн сэтгүүлчид гар утсандаа буулгасан дуугаа үзүүлсний дотор дэлхийд хит болсон “Gangnam Style” дууг ч сонсож байлаа.

“Үндэстнийхээ дууг сонсохоос гадна бид хит дуу бас сонсох дуртай. “Gangnam Style” дууг бид бас дуулах дуртай, дуулах сонирхолтой, чухам юу дуулж байгааг мэдэхгүй гэлээ ч дуулж морин бүжиг хийх их таалагдаж байна”гэжээ.

Интернет сүлжээ аажмаар ардын амьдралын нэг хэсэг болон идээшиж байна. Лхас хотын Чү Шүй сяны Чабалан тосгоны иргэн Чюн Да интернетээр баяжих замаа сонгожээ. Чюн Да үхэр тэжээдэг боловч амьдрал нь чинээлэг биш байсан, интернетээс үхрийн үүлдэр сайжруулах мэдээлэл харсны дараа бүх зүйл өөр болжээ. Тэрээр хэлэхдээ:

“Өмнө нь тосгонд телевиз, компьютер байгаагүй болохоор мэдээлэл багатай байсан. Дараа нь компьютер ашиглан сайн үүлдрийн үхэр тэжээх мэдлэг эзэмшлээ. Өмнө нь тэжээсэн үхэр мань 500 юаньд хүрдэг байсан, өнөө үүлдэр сайжруулсны дараа 300-5000 юаньд хүрэх боллоо”гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, 2011 оноос эхлэн Төвдөд “ТӨЗР-ны хөдөө тосгоны мэдээлэл үйлчилгээний төв” байгуулж, 2015 онд гэхэд 3000 үйлчилгээний төв байгуулах төлөвлөгөөтэй байна. Ингэснээр ард иргэдийн цаг тухайд нь хөдөө аж ахуй, ажлын байр, эмчилгээ, зах зээлийн талаар мэдээлэл авч, ард иргэдийн амьдралд улам дөхөм үзүүлэх болно.

china radio


URL:

Сэтгэгдэл бичих