Алдарт уяач Д.Хишигжаргалын хязаалан түрүүллээ

Монгол түмний их баяр цэнгэл наадам маргааш эхэлнэ. Гэхдээ өнөөдөр Хүй долоон худагт шүдлэн, хязаалан насны морьдын уралдаан болох учиртай. Ерөөс жил бүр 10-ны өдөр хязаалан насны морьдын уралдаанаар наадмын салхийг хагалдаг.

Тэгвэл Хүй долоон худагт хурдан хязаалан насны морьдын уралдаан болж, өндөрлөлөө.  АХ-ын 92 ойн анхны уралдааныг Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул  Монгол Улсын Алдарт уяач Д.Хишигжаргалын шарга хязаалан түрүүлж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа.

Харин аман хүзүүнд Дундговь аймгийн Хулд сумын уугуул  аймгийн Алдарт уяач Ч.Дэмчигцоодолын Тэргүүн хонгор, айргийн гуравт  Говь-Алтай аймгийн Шарга сумын Т.Зулзүсэмийн сартай хонгор, айргийн дөрөвт Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Ц.Баярхүүгийн цавьдар, айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Сүхбаатарын Дүү хээр хязаалан тус тус хурдаллаа.

Н.Болд

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих