Бааварт авьяас байхад сорви хамаагүй
Өнгөрсөн тав, зургадугаар сарын шар хэвлэлийн онцлох хүн нь Монголын Хип хоп холбооны ерөнхийлөгч Ш.Батбаяр буюу Баавар байлаа. Учир нь тэрээр хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдахыг завдсан гэх үндэслэлээр буруутгагдан саатуулагдсан билээ. Түүнчлэн шүүх хуралд хоцорч ирсэн гэх шалтгаанаар хорих 461 дүгээр саатуулагдаж байхдаа галд өртөж 40 хувийн түлэгдэлттэйгээр “Мөнгөн гүүр” эмнэлэгт эмчлүүлсэн юм. Түүний биеийн байдал сайжирсан бөгөөд шүүхээс гурван сарын хугацаанд баривчлах ял оноосон нь өнгөрсөн сард дууссан. Хэсэг хугацаанд хэвлэлийнхнийг шуугиулаад амжсан Баавар уран бүтээлийн ажилдаа эргэн орсон байна. Биеийн байдал бүрэн гүйцэд эдгэрээгүй ч “TV-5” телевизээс зохион байгуулдаг “Оддын бэсрэг наадам”-д ая дуугаа өргөж, хурдан морины уралдаанд оролцжээ. Авьяас байхад царай хамаагүй гэдгийг түлэнхийн сорвитой Баавар баталлаа.
mass.mn
URL: